Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2017 онд нүүрсний үнэ өснө

Оросын “АКРА” агентлагийн шинжээчид 2017 онд дэлхийн зах зээл дээрх коксждог нүүрс ба эрчим хүчний нүүрсний үнэ өснө гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Тус агентлагийн шинжээч энэ тухай “Хятадын эрх баригчдын авсан хязгаарлах арга хамжээ, АНУ дахь нүүрс нийлүүлэгчид олноор дампуурч байгаатай холбоотойгоор 2017-оос 2021 он хүртэлх урьдчилсан тооцоот хугацаанд эрчим хүчний ба коксждог нүүрсний үнэ 2016 оны түвшнээс өснө” гэсэн байна. БНХАУ нь нүүрс олборлох салбарынхаа хүчин чадлыг 2016-2020 оны хооронд 500 сая тонноор багасгахаар шийдээд байгаагаа зарласан. Мөн АНУ-ын нүүрс олборлогчид үүнтэй холбоотой зах зээлд гарч ирсэн эрэлтийг бүрэн нөхөж чадахгүй хэмжээнд хүрсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан