Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын Шенжэн мужид болсон ОУ-ЫН зөвлөлдөх уулзалтанд БОАЖЯ-ны харьяа ЦУНБХТ-ийн захирал Г.Номин илтгэл тавилаа


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхийлөгч Ши Жинпин-ий 2013 онд өргөн барьсан “Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны Далайн Торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги” буюу  “Нэг бүс, Нэг зам” санаачлагын хүрээнд  БНХАУ-ын Шенжэн мужид 2016 оны 12-р сарын 11-12-ны өдрүүдэд тус улсын Байгаль Орчныг Хамгаалах Яамнаас “Байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг хамгаалах буюу “Ногоон Нэг бүс, Нэг замыг дэмжих” ажлын хүрээнд Олон улсын  дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Тус уулзалтад БНХАУ-ын Байгаль Орчныг Хамгаалах яамны Дэд Сайд Жай Чин, Шенжэн мужийн Захирагч Шү Чин, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүрээлэн буй Орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Эрик Солхэйм, WWF Олон улсын байгууллагын Ерөнхий захирал Марко Ламбертини  зэрэг дээд албан тушаалтнуудаас гадна 20 орны төлөөлөгчид болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөл, БНХАУ-ын  Тогтвортой Хөгжлийн Бизнесийн зөвлөлийг төлөөлөн SINOPEC, Everbright International зэрэг компаниуд оролцлоо. Монгол улсыг төлөөлж БОАЖЯ-ны мэргэжилтэн Г.Дэлгэрцэцэг болон харьяа байгууллага Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв /УТҮГ/-ын Захирал Г.Номин тус тус оролцож, Монголын Засгийн газраас БОАЖ–ын салбарт баримтлаж буй бодлого, чиглэлийг танилцуулан БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, Нэг зам” санаачлагын хүрээнд манай улсад хэрэгжих төслүүдийн ач холбогдол, тэдгээрийг хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр хэрэгжүүлэх, Шинэ Торгоны замын хөтөлбөр дэх Монгол улсын байр суурийн талаарх илтгэлийг танилцууллаа. Зөвлөлдөх хуралдааны үеэр Нэг бүс Нэг зам Байгаль орчны Технологийн Солилцоо ба Дамжих Төвийг нээх ёслол болсон ба Ногоон Нэг бүс Нэг замыг байгуулахын төлөө Корпорацуудын Байгаль Орчны  Хариуцлагын Биелэлтийг хангахын тулд дагах санаачлагыг зарласныг мэдэгдлээ. Мөн тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд олон улсын төлөөлөгчид Шенжэн мужийн хот төлөвлөлт, аж үйлдвэржилтийн хөгжлийг харуулсан үзэсгэлэн музей болон Шенжэн Эрчим хүчний корпораци, усны орчны талаарх нэгдсэн асуудлуудыг шийдвэрлэх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх зэрэглэлийн компани болох Потен Энвайронмент Групп ХХК зэрэг газруудаар эко аялал хийж танилцлаа. Олон улсын дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтын үр дүнд оролцогч орнуудын ногоон хөгжлийн үзэл санаа, туршлагыг судалж БНХАУ-ын Байгаль орчны хамгаалах яамнаас “Нэг бүс, Нэг зам” санаачлагын хүрээнд байгаль орчин болон экологийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр хамтран ажиллахыг хүсэн цаашид холбогдох хурал семинарыг зохион байгуулахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан