Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинээр сонгогдсон парламентын ажил наадмын дараа жигдэрнэ

УИХ-ын шинээр сонгогдсон 69 гишүүн өнгөрсөн баасан гаригт тангаргаа өргөж, бүрэн эрхээ зөвшөөрүүлээд буй. Гэхдээ 2008-2012 оны парламент хаалтаа хийгээгүй. Учир нь, УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан будлианы улмаас МАН-ынхан хаалтын чуулган хийхгүй хэмээн гүрийсэн.
Шинээр сонгогдсон парламентийн өмнө УИХ-ын дарга, дэд даргаа сонгох, байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүн батлах, байнгын хороодын дарга нарыг сонгох, Ерөнхий сайд томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах, Засгийн газрын гишүүдийг томилох зэрэг таван асуудал хүлээгдэж байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газрынхан хэлж байна.
Энэ удаагийн УИХ-д гурван нам бүлэг байгуулахаар болоод буй. Тиймээс УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өмнөхөөсөө өөрчлөгдөнө. Тухайлбал, УИХ-ын гурав дахь дэд даргын асуудал ч яригдана.  УИХ-ын Тамгын газрынхан шинээр сонгогдсон гишүүдийнхээ өрөө тасалгааг хуваарилах, техник хэрэгслийг олгох ажил ид хийж байгаа гэнэ. Зарим гишүүн зөвлөх, туслахаа хүртэл аваад эхэлсэн учир тэдний тухай шийдвэр гаргах гээд тун завгүй байгаа бололтой.
УИХ-ын гишүүдээс 34 нь шинээр сонгогдож орж иржээ. Тамгын газрынхан тэдэнд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж буй аж.
Олон суудал авсан АН аль хүчинтэй эвсэхээс шалтгаалж дараагийн улс төрийн шийдлүүд гарна гэдгийг ч тэд хэлж байв.
Баяр наадмын өдрүүд эхэлж байгаа учраас амралтын өдрүүдээр УИХ завсарлаж, долдугаар сарын 16-наас чуулганы үйл ажиллагаа эхэлж, ажил жигдрэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан