Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Пүрэвхүү: Ээж, аавуудын тэмцэл ганц удаагийн жагсаалаар дуусгавар болохгүй

-Эцэг эхчүүд Засгийн газар, УИХ, ЭМЯ болон шат шатны холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэхээр болов-

Аав, ээжүүд агаарын бохирдолтой тэмцэхээр эвлэлдэн нэгдэж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд ирэх даваа гараг буюу энэ сарын 26-ны 12:00 цагт төв талбайд тайван жагсаал хийхээр болсон эцэг, эхчүүд Засгийн газар, УИХ, ЭМЯ тэргүүтэй шат шатны байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх шаардлагаа бэлэн болгожээ. Энэ талаар “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ны удирдах зөвлөлөөс хийсэн хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагч Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.

-Жагсаалд хэчнээн хүн оролцох бол. Урьдчилсан байдлаар тоо гаргах боломжтой юу?
-Бидний зүгээс 20 мянган эцэг, эхийг хамруулахаар зорилт тавьсан. Яг урьдчилсан байдлаар хэчнээн хүн оролцохыг одоохондоо хэлэх боломгүй. Ямартай ч, иргэд, олон нийт, ээж аавуудын хандлагыг харж байхад идэвх их өндөр байна. Гэвч гэртээ хүүхдээ харж, асарч суугаа хэдэн ээжийн санаачилгаар анх өрнүүлсэн ажил болохоор хараахан зохион байгуулалт, хөрөнгө санхүүтэй холбоотой маркетингийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Тиймдээ ч эхний ээлжинд жагсаалын тухай сонсч мэдсэн хүн бүр өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эрүүл агаар, ирээдүй хойчинхоо төлөө заавал жагсаалд оролцох хэрэгтэй онцлох гэсэн юм. Жагсаал энэ сарын 26-ны өдөр 12:00 цагт болно.

-Холбооны удирдах зөвлөлийн хурлаар төр, засагт хүргүүлэх шаардлагаа тодорхой болгосон гэлээ. Шаардлагад ямар ямар асуудлыг тусгасан байгаа вэ?
-Мэдээж нэн тэргүүнд ханиад, хатгалгаагаар өвчилсөн хүүхдүүдэд хүрч буй эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томууны дэгдэлт өндөр байдаг ч жил ирэх тусам утаанаас шалтгаалж өссөөр байна. Үүний тод жишээ бол өнөөдөр ачааллаа даахгүйд хүрээд буй дүүргийн эмнэлгүүд. Ор олдохгүйн улмаас ой гарантай нярайгаа тэврээд шалан дээр хэвтэж буй эцэг эх хэчнээн байгааг бүгд л харлаа шүү дээ. Тиймээс эхний ээлжинд эмнэлгүүдийн хүртээмжид анхаарч, шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн барилга байшингуудыг онц байдлын үеийн эмнэлгийн зориулалтад шилжүүлжэхийг шаардаж байна. Түүнчлэн, нэг удаагийн арга хэмжээ авах байдлаар хавартай золгох бус агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээ авахыг гол болгож байна. Цаашлаад эхний ээлжинд ирэх сарын 30-аас өмнө агаарын бохирдлын хэмжээг 25 хувиар бууруулах тухай тусгасан байгаа. Хүн сонсоход үл бүтэх, тэртээ холын зүйл мэт боловч нөхдөл байдал ийм л болчихсон үед ард иргэд, аав ээжүүд ийм шаардлага тавих эрхтэй. Яаж хийх нь Засгийн газрын асуудал. Тэд чадна, мэднэ, болгоно гэж тар барихаар сонгогдсон хүмүүс. Тиймээс чадах ч ёстой.

-Энд нэг зүйлийг сонирхоход одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад хэр хэмжээнд хүрээд байна. Мэдээж утаатай тэмцэж буйн хувьд та бүхэн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын судалгаатай танилцсан байх?

-Нүдэн дээр ил байгаа зүйл шүү дээ. Одоогийн байдлаар Баянхошууны ойр орчим Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой цэгт тооцогдож байна. Зарим шөнө тэр хавийн агаарын чанарын тоон үзүүлэлт 600, 700-гаар хэмжигдэж байна. Агаарын бохирдол нь хэрээс хэтэрч, 20 гаруй хотдоо онц байдал зарлаад байгаа Хятадын агаарын бохирдлоос өндөр болохыг олон улсын агаарын бохирдлын индесээс харж болно.

-Та бүхний үзэж буйгаар агаарын бохирдлын асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэсэн. Онц байдал зарлах тухай журам, заалтад энэ тухай юу гэж дурдсан байдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд онц байдал зарлах хэмжээнд хүрээд хэдэн жил өнгөрч байна. Одоогоор Энэтхэг, Хятад, Чили зэрэг орнууд томоохон хотууддаа агаарын бохирдлын үеийн онц байдал зарлачихаад байна. Гэтэл дээрх хотуудын агаарын чанар нь манайхтай харьцуулахад хоёр, гурав дахин бага байгаа нь бий. Манай журамд зааснаар агаарын бохирдлын хэмжээ байвал зохих төвшнөөс хэтэрч улмаар 24 цагаас дээш хугацаанд үргэлжилбэл онц байдал зарлах ёстой юм билээ. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлттэй гардаг үед нь оройн 21:00 цагаас өглөө 06.00 цагийн хооронд байдаг. Харин өдөртөө агаарын чанар арай дээрддэг учир онц байдал зарлахгүй гэдэг бололтой. Ер нь, онц байдал зарлах тухай хууль, журам нөхцөл байдалтайгаа уялдаагүй байгаа нь анзаарагдаж байна. Мөн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн, удирдлагууд ч нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад журам заалтдаа өөрчлөлт оруулахгүй байгаа нь асуудлаа зугтааж буй хэрэг биз дээ. Тэгээд ч онц байдлын тухай хууль, журамд онц байдал зарласан үед эмнэлгийн байгууллага хэрхэн ажиллах тухай нарийн тусгасан зүйл байдаггүй. Тиймдээ ч онц байдал зарласан үед ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй гэж болно.

-Та бүхний тавьж буй шаардлагад өөр юу юу багтсаныг сонирхвол?

-Эхнээс нь дурдвал эмнэлгүүдийн хүрэлцээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх урт хугацааны бодлого боловсруулж, залгамж халааг нь дархлаажуулах, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд ард иргэд, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулах, онц байдал зарлах тухай журам, заалтад өөрчлөлт оруулах зэрэг зүйлс багтаж байгаа.

-Жагсаал хийж, шаардлага хүргүүлсний дараа ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Бид олон улсын болоод гадаадын томоохон агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхлээд байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлж Монгол Улсын агаарын бохирдлын хэмжээ, чанарт хийсэн судалгааны үр дүн, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөлийн талаарх судалгаа, тайлангаа илгээж эхэлсэн. Мөн Монгол Улсад суугаа элчин сайдын яамдад улсынхаа агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас манай Засгийн газарт зөвлөгөө өгөх уриалга гаргасан. Цаашид эдгээр ажлуудаа илүү өргөжүүлэн ажиллана. Эцэст нь аав ээжүүдийн агаарын бохирдолтой тэмцэж буй үйл ажиллагаа ганц удаагийн жагсаалаар дуусгавар болохгүйг хэлэх нь зүйтэй байх.

0 Сэтгэгдэл
Утаа биднийг огт ялгахгүйгээр хордуулана ямар гаргалгаа байна орон нутагаас ирсэн иргэдийг нутагт буцаах, гэр хороололыг 4-5сар цахилгааны үнээс чөлөөлөх орон сууцжуулах
Улс төр утаа хоёр холилдохоор юу болдог юм бол доо?? Утааны асуулыг улс төр болгохоор ач холбогдол нь харин бүдгэрэх вий дээ
МАН-ын хятад гаралтнууд жагсаалыг дэмжихгүй юм байна.Монголчууд бид Лондон хотод болсон эмэгнэлийг давтах ёсгүй.Хөдөөнийхний үүсгэсэн утаа 400 гаруй нялх үрсийн амийг өнгөрсөн жил авч одлоо. Төр хэдэн хүн үхэхийг хүлээж байгаа мэт хэдхэн хувь бууруулах тухай тэнэг юм яриад л сууж байна.Төрийг ,хотыг хятад гаралтнууд захирч байгаа цагт монголчууд эрх ашгынхаа төлөө тэмцэх хэрэгтэй болж байна.
утааны эсрэг жагсаалыг өнгөрсөн 4 жилд хийх байсан юм.Яагаад гэхлээр тэр үед төр маш их мөнгөтөй байлаа.Одоо наад төр чинь утаатай тэмцэхтэй, манатайгаа л байгаа шүү дээ.Жагсаал үр дүнтэй болохгүй.Харин жагсаалыг өөр хүчин улс төржүүлэн утгыг нь өөрчилж л магадгүй.УБ-ын бүх хүнд үнэгүй буюу хямдруулсан үнээр тусгай маск олгуулах асуудлыг шаардвал хэрэгжиж магадгүй.Тэгвэл 1 удаадаа ч үр дүнгээ өгнө.
Бас хэн нэг нь худлаа шоу хийж байна даа ингээд ирэхээрээ арга хэмжээ авч байгаа нь энэ гээд хэдэн тэрбумаар нь идээд эхэлдэг ш дээ луйварчид.
аны шантаачийн цуглаан юм чинь нэг удаагийнх биш нь ойлгомжтой шдээ үүнийг батлах жиргээг ерөнхийлөгч sоs гэж ирээд хийсэн шдээ ингэж нэг намын бууны нохой болох гэж 26нд очих уу үгүй л байхгүй юу очиж байгаа нь жинхэнэ усан тэнэг
holiin bodolgui hunees oiriin zowlon salahgui gegcheer zarim neg comment bichsen humuust hanadaj helehed jagsaad utaa arilna gesen teneg bodloosoo salaachee...ireeduinhee tuluu jagsaj bgaa bolohoos gal tulehee bolino ch geh shig chawgantsiin heruulee boliwol yaasan yum be...odoo amidarch bgaa utaagaa amisgalaad l nasiig barah n oilgomjtoi shdee kkkk IREEDUI HOICH UR HUUHDUUDIINHEE TULUU GEDGIIG UHAARAHIIG BODOOCHEEE
хамгийН ЗӨВ НЬ БОЛ ШӨНИЙН ТООЛУУРЫГ ТЭГЛЭХ ТЭГВЭЛ АЙЛ БОЛГОН ГАЛ ТҮЛЭЭД СУУЖ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ ХЭН ТҮЛЭЭ НҮҮРС ҮНСТЭЙ НОЦОЛДООД СУУЖ БАЙВ ГЭЖ ТЭГЭЭД ЗАРДАЛ ИХТЭЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ДЭЭР БАЙДАГ ХЭДЭН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ МАЛУУД НЬ ЭНИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙВ Л ГЭЖ ХУДЛАА АГААРЫН БОХИРДОЛ УТААГ БАГАСГАНА ГЭЖ ЯАЖ БИДНЭЭСЭЭ ХЭДЭН ТӨГРӨГ ХҮНЭЭС ТҮРҮҮЛЖ ХУЛГАЙЛЖ ИДЭХ ВЭ ГЭЭД ТАРХИА ГАШИЛГАЖ СУУГАА БИЗ
Энэ хүмүүсийн хэд нь гэр хороололд амьдарч нүүрс түлж байгаа бол? Тэгээд Өөрсдөөсөө эхлээд ийм арга хэмжээ авч байна, тэгж би хувийнхаа зүгээс утаа үйлдвэрлэхээ багасгаж байгаа хэлж чадах бол? Бүгдээрээ л төр засгийг буруутгасан өөрсдөө юу ч хийдэггүй сонин гарууд байгаа шүү.
УТААГ БУУРУУЛАХ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН АЛХАМ БОЛ ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХУГАЦААГ СУНГАХ (ОРОЙ 18 ЦАГААС ӨГЛӨӨНИЙ 7 ЦАГ), ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭХ Л ЮМ ШҮҮ. ҮҮНИЙГ ТӨР ЗАСГИЙНХАНД САЙН ОЙЛГУУЛААРАЙ. ОРОЙ АЖЛАА ТАРЖ ИРЭЭД ГАЛЛАНА, ӨГЛӨӨ 6-7 ЦАГИЙН ХООРОНД ГАЛЛАНА. ТЭГЭЭД Л УТАА НЬ СУУНАГЛАДАГ ШҮҮ. АНХААРААРАЙ.
жагсаад асуудал шийдэгдэг бол 4 жилийн өмнөөс жагсахгүй яасан юм
Жагсахаар чинь утаа айгаад байхгүй болчих юм байна. Та нарт баяр хүргье.Жагсаад утаагүй болгож орхиорой. Жагсахаар чинь айлууд айгаад гал түлэхээ больчих байхаа.
Genco Battulgiin setguulch biz dee ene huuhen chin
ТЭМЦЭХ НЬ МАШ ЗӨВ.ХАРИН ДУНДААС НЬ БУЛТЧИХАВ АА.ЦААДУУЛ ЧИНЬ НОХОЙ ЗАНТАЙ ШҮҮ.ТОЛГОЙЛОГЧДЫН АМАНД НОГООН ЧИХЭЖ,ЭСВЭЛ АЛБАН ТУШААЛ АМЛААД ТАРААЧИХДАГ ТОМ ТУРШЛАГАТАЙ НОХОЙНУУД БАЙГАА ЮМ ШҮҮ.БОЛГООМЖТОЙ ХӨДЛӨӨРӨЙ.МӨН ШААРДЛАГАДАА НЭМЖ ХӨДӨӨ НҮҮЖ АМЬДРАХ АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮНИЙ ТООГООР НЬ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХЭЛБЭРЭЭР ӨГҮҮЛЭХИЙГ ОРУУЛААРАЙ.НҮҮХ ХҮМҮҮС ИХ ОЛОН БИЙ ШҮҮ.
ТЭМЦЭХ НЬ МАШ ЗӨВ.ХАРИН ДУНДААС НЬ БУЛТЧИХАВ АА.ЦААДУУЛ ЧИНЬ НОХОЙ ЗАНТАЙ ШҮҮ.ТОЛГОЙЛОГЧДЫН АМАНД НОГООН ЧИХЭЖ,ЭСВЭЛ АЛБАН ТУШААЛ АМЛААД ТАРААЧИХДАГ ТОМ ТУРШЛАГАТАЙ НОХОЙНУУД БАЙГАА ЮМ ШҮҮ.БОЛГООМЖТОЙ ХӨДЛӨӨРӨЙ.МӨН ШААРДЛАГАДАА НЭМЖ ХӨДӨӨ НҮҮЖ АМЬДРАХ АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮНИЙ ТООГООР НЬ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХЭЛБЭРЭЭР ӨГҮҮЛЭХИЙГ ОРУУЛААРАЙ.НҮҮХ ХҮМҮҮС ИХ ОЛОН БИЙ ШҮҮ.
Хамгийн их уншсан