Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр эцэг эхчүүд агаарын бохирдлын эсрэг жагсана


Өнөөдөр “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ноос 12,00 цагаас Чингисийн талбайд нийслэл хотын агаарын бохирдлын эсрэг цуглаан зохион байгуулна.

Эцэг, эхчүүд Засгийн газар, УИХ, ЭМЯ тэргүүтэй шат шатны байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх юм байна.

Тус холбооны удирдах зөвлөлийн  зохион байгуулагч Ц.Пүрэвхүүг “Бидний зүгээс 20 мянган эцэг, эхийг хамруулахаар зорилт тавьсан. Яг урьдчилсан байдлаар хэчнээн хүн оролцохыг одоохондоо хэлэх боломгүй. Ямартай ч, иргэд, олон нийт, ээж аавуудын хандлагыг харж байхад идэвх их өндөр байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэж байсан юм.

Мөн эцэг эхчүүд   ирэх нэгдүгээр сарын 30-аас өмнө агаарын бохирдлын хэмжээг 25 хувиар бууруулахыг эрх баригчдаас шаардах юм байна. "Хүн сонсоход үл бүтэх, тэртээ холын зүйл мэт боловч нөхдөл байдал ийм л болчихсон үед ард иргэд, аав ээжүүд ийм шаардлага тавих эрхтэй. Яаж хийх нь Засгийн газрын асуудал. Тэд чадна, мэднэ, болгоно гэж тар барихаар сонгогдсон хүмүүс. Тиймээс чадах ч ёстой" гэж Ц.Пүрэвхүү тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан