Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ цолтнууд үнэмлэхээ гардлаа

Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цол хүртсэн хүчтэнүүд цол тэмдэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардаж авлаа. Өнөө жилийн наадмаар Өвөрхангай Хархорин сумын харьяат аймгийн заан Сугаржаргал, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн хурц арслан Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Амартүвшин нар цол тэмдэгээ гардаж авсан юм. Мөн улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын начин Санчир цол тэмдэгээ хүртсэн юм. Ийнхүү энэ жилийн наадмаар таван начин, нэг харцага цолтон төрөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан