Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд:Ж.Эрдэнэбатын сул Засгийн газрыг далимдуулаад MCS дайралт хийж байна

Засгийн газар Тавантолгойн орд дахь өөрийн эзэмшлийн хувиас 49 хувийг нь Шинхуад борлуулах, MCS Монгол талын хөрөнгө оруулагч нь болох тухай мэдээллүүд сүүлийн хэдэн өдөр Засгийн газраас эрчимтэй гарах болсон. Хэдийгээр гэрээний хувилбараа ийн боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлэгт оруулсан ч буцаагдсан юм. Энэ талаар өнөөдөр АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд хэвлэлийнхэнд албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Шинэ жилийг далимдуулаад Засгийн газар Тавантолгойг гэнэдүүлчих гээд байгаа учраас АН-ын даргын хувьд мэдэгдэл хийж байна. АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс 2015.04.28-ны өдөр гаргасан тавдугаар тогтоолд Тавантолгойн ордод  хөрөнгө оруулалтын асуудалд АН-ын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлэхээр заасан. Тэгэхээр өнөөдөр УИХ-ын дарга асан З.Энхболд биш АН-ын дарга З.Энхболдын хувиар байр сууриа илэрхийлж байна” хэмээн хэлээд ийн ярьсан юм.

“Энэ бол Ардчилсан намын албан ёсны байр суурь. АН бол Монголын ард түмний язгуур эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьж байсан. Тэр ч утгаараа 2 жилийн өмнө 2015 оны хавар ийм тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу АН-ын УИХ дахь бүлэг хуралдаж, 2015 оны хавар Тавантолгойгоо бүрэн бүтэн авч үлдсэн юм шүү. Тавантолгойн орд одоогоор ард түмнийхээ, Засгийн газрын мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлаас харвал Засгийн газар Тавантолгойн ордын асуудлыг хамгийн муу хувилбараар шийдэхээр гэрээний төсөл бэлтгэн УИХ дахь МАН-ын бүлэг дээрээс буцаагдсан байна. Одоогийн УИХ-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь шинэ гишүүн. Болорчулуун, Энхбаяр нарын хуучин гишүүдийн хувьд миний одоо ярих зүйлийг бүгдийг нь маш сайн мэдэж байгаа.
2015.04.05-ны өдөр Ерөнхий сайд Сайханбилэг телевизээр мэдэгдэл хийгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 6-нд Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулна гэдгээ зарласан. Би өглөө эрт ажил дээрээ ирээд гэрээг авч үзээд хаврын чуулганыг нээж хэлэх үгээ өөрчлөөд УИХ-ын гурван дэд даргын хамт Засгийн газарт энэ гэрээг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхийг шаардаж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж бичиг явуулсан.

 МАН-аас М.Энхболд, АН-аас Р.Гончигдорж, Шударга ёс эвслээс Л.Цог гээд УИХ-д суудалтай намууд энэ  асуудал дээр нэгдмэл байр суурьтай байсан гэдгээ баталж, гарын үсэг зурсан. Ингээд УИХ-ын ажлын хэсэг гаргаад Засгийн газраас бэлтгэсэн дөрвөн хувилбартай гэрээг авч үзсэн. Шинхуад маш их ашигтай, дунд зэргийг ашигтай, бага ашигтай гэх мэт хувилбар байсан. Бүүр тэдэнд газраа 100 жил хүртэл хугацаагаар ашиглуулах хувилбар ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн дүгнэлт 2015.06.22-нд гарсан. Эрдэнэчимэг гишүүн ахалж, МАН-аас Су.Батболд, Сумъяабазар нарын бүх намын төлөөлөл ажлын хэсэгт багтсан. Одоо УИХ-ын гишүүн байгаа Сумъяабазар, Чойжилсүрэн, Баасанхүү нар энэ түүхээ маш сайн мэднэ. Хэрвээ Тавантолгойн асуудлыг шийдэх гэж байгаа бол эдгээр бичиг баримтыг заавал олж үзээрэй. Ажлын хэсгийн дүгнэлт 7 дугаар сарын 3-наас гишүүдийн гарт очсон 60 нүүр цаас байгаа. УИХ-ын шинэ гишүүд маань 150-аас хэтрэхгүй цаас бүхий нийт материалыг уншаад үзээрэй. Яагаад УИХ-ын босгыг Энхсайхан, Сайханбилэг хоёрын оруулж ирсэн хувилбар даваагүй вэ гэдэг нь энэ бүхэнд бүрэн бичээстэй байгаа шүү. Гэтэл өнөөдрийн хувилбар бүүр ч долоон дор байгаа юм.

Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж байгаа хувилбар Сайханбилэгийнхээс дээрдэх биш доордсон хувилбар оруулж ирсэн байна. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой компанийг хувьчлах гэж байгаа бол хувьцаа эзэмшигч ард түмнээс заавал санал асуулга авах ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт холбогдох байгууллагын зөвлөмжөөр гэрээг зогсоосон. УИХ, Засгийн Газар,Үндэсний аюулгүй бадлын зөвлөлөөс гаргасан маш олон баримт бичиг бий.
Монгол Улсын төрийн бодлого маш ойлгомжтой. Тавантолгойн ордын гэрээ шаардлага хангаагүй учраас зогсоосон. Одоо хүртэл маргаан үргэлжилж байна. Тавантолгойн ордыг хувьдаа авах сонирхолтой учраас хоёр жилийн турш MCS компани мэдээллийн хэрэгслээр маш буруу мэдээлэл өгч байв. Хоёр гурван жилийн турш ард түмнээс асуух шаардлагагүй, дэлгүүр хувьчилж байгаа мэт шийдэх ёстой гэсэн байр сууриар мэдээлэл цацаж байсан юм.Үндсэн хуулийн дагуу Тавантолгой бол ард түмний, төрийн мэдэлд байдаг. MCS компанийн бүтээсэн байлаг биш. Монгол газрын байлаг учраас төр ард түмэндээ 20 хувийг нь хувьцаа хэлбэрээр өгсөн.  Өнөөдөр Засгийн газар өөрийн хувийн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гээд байгаа гэнэ. Нэг хүний хувьд энэ бол их мөнгө. Харин Тавантолгойн ордын хувьд нийт үнэлгээний зууны нэг хувь л болох байх. Тавантолгойн орд маань ямар гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр ашигтай ажиллах боломжтой. Харин төмөр зам дээр бол хөрөнгө оруулалт авах зайлшгүй шаардлагатай.

Би ч энэ компанийг хувьцаатай. Тэгэхээр компанийн тухай хуулийн дагуу миний компанийн хувьцааг зарах гэж байгаа бол надаас асуух хэрэгтэй. Ард түмний өмчийг зарж үрэх гэж байгаа учрааас заавал биднээс асуух хэрэгтэй. Хоёр сая иргэн дундаас  шүүхдээд эрх ашгаа хамгаалах хүн олон гарах байх. Шүүх дээр би  хувьдаа ялна гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл миний нэр дээр хувьцаа байгаа. АН-ын Засгийн газар ард түмний хувьцаа үнэтэй гэдгийг мэдрүүлсэн. Бүх намын гишүүд оролцож байж, өмнөх гэрээг зогсоосон учраас өнөөдөр ч манай гишүүд маань идэвхтэй эсэргүүцнэ гэдэгт итгэлтэй байна. Засгийн газрын гэрээг батлаагүй ч өмнөх УИХ-ын 40 гишүүн Засгийн газрын хувилбараас өөр, Монголын ард түмэнд ашигтай хувилбараар гэрээний төсөл бэлтгэн УИХ-д өргөн барьсан байгаа. Хэлэлцэхэд бэлэн.
Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүй авчих гэсэн, MCS-ийн төлөөлөл зөндөө байсан учраас олонх байхдаа энэ асуудлын ард гарч чадаагүй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын гишүүд 40 гишүүний санаачилсан сүүлийн хувилбарыг дэмжиж хэлэлцсэнгүй л дээ” хэмээн тэрээр яриад сэтгүүлчдийн зүгээс тавьсан зарим асуултанд хариулав.
-Та Засгийн газар Тавантолгойн өөрийн эзэмшлийн 49 хувийг 400 сая ам. доллараар зарах гэж байна гэлээ. Мэдээллийг хаанаас авсан бэ?
-Би хэвлэлийн мэдээллээс харж байна. УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлага байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой. Монголын байгалийн баялгийг хувьчлах гэж байгаа бол ил байх ёстой гээд нууцын тэмдгүүдийг нь авч хаясан.  Үнэндээ өнөөдөр энэ бүх асуудлыг нууц хийж байгаа учраас хэвлэлээр ярихаас өөр арга алга. Тавантолгойн бүх зүйл ил тод байх ёстой. Одоогийн төслийг МАН-ын бүлэг дээр хэлэлцсэнээс өөр ил юм алга. УИХ-ын зарим гишүүн над руу ярьж байна. Хуучныг бүүр  дордуулсан учраас Засгийн газар руу буцаачихлаа. Хоёр хувилбартай төсөл оруулж ир. Шинэ жилийн дараа хэлэлцье гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа хүмүүсийг нь хараарай.Оюунхорол, Чойжилсүрэн, Дашдорж гурав, нөгөө талд нь “Шинхуа” компанийн зүгээс хэн нь мэдэгдэхгүй нэг нөхөр сууж байгаа харагдсан. Жинхэнэ шийдвэр гаргадаг хүмүүс биш байлаа. Уг нь Шинхуатай хэлэлцээр хийх гэж байгаа бол  манай Эрдэнэс Тавантолгойнхон сууж байх ёстой. Хэрвээ сайд нар бол Хятадын сайд нартай уулзах ёстой. Түүнээс сайд нар наймаа хийгээд явах ёсгүй. Нөгөө тал ч гайхаж байгаа сурагтай.
-Таны Хишиг-Арвин компанитай холбоотой гэж харах хүн ч байна.
- Тийм зүйл байхгүй ээ. Ингэж бичээд байгаа MCS-ийн хөлсний бичээчдийг би шүүхэд өгөх гэж байгаа.
-Компани ашиггүй ажиллаж байна гэж харах нэг хэсэг бий.
-Сүхбаатарын Батболдын Засгийн газрын тавьсан 350 сая ам.долларын өрийг төлсөн. Компани бол 4 жил ашигтай ажилласан.
-Төсөв хүндэрсэн үед Тавантолгойг хөдөлгөх нь яалт ч үгүй сонголт болоод байгаа юм биш үү?
-Ер нь  уулчид цаг агаар харж байгаад дайралт хийнэ гэж ярьдаг шиг MCS компани сиймхийг далимдуулаад дайралт хийж байна. Эхний дайралтыг бол тас цохиод зогсоосон. Харин Эрдэнэбатын Засгийн газар сул байгаа учраас дайралт хийж байна. Тус компани ээлжит дайралт хийхдээ төр мөнгөгүй боллоо, төсөв хүндэрлээ гэдэг. Сүүлийн зургаан сарын турш ингэж хөрсийг нь бэлтгэлээ. Ер нь улс мөнгөтэй болохын тулд ордоо зарж биш, нүүрс зарах ёстой.
-С.Зориг агсны хэргийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Оюуны цаасаар гаргасан мэдэгдлийг харсан. Бид шүүхийг шүүж болохгүй. Шүүхийн буруу зөвийг шүүх шүүдэг учраас тэр хуулийнхаа дагуу явах ёстой. Шүүх хурал хаалттай болсон нь буруу. Шүүх хэрвээ нээлттэй болсон бол гаргалгаа хийж харж болох байлаа. Тэгэхээр шүүхийн анхан шатны шийдвэрийг засч залруулдаг газрууд бий. Яваандаа шүүхийн бүх ситемээр явж учир нь олдох байх л даа. Хэвлэлийнхэн маань энэ гэмт хэрэг нэгэнт шүүхээр орсон учраас ил болгохыг шаардах хэрэгтэй. Нуух нь бол буруу гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
MCS-ИЙН АРД БНХАУ БАЙГАА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ, МОНГОЛЧУУДАА.
Enkhbold namaaylagduulsan uchir mamas hush heregtei Manai naming buzralsan gar
Унэхээр Та 1 зогсоож огсон . Одоо ниилээд тэмц, МSC bolieoooooo. Ханаж цадаач !!!!
Зи ч заргач нь зарагч гэхдээ 1072 ширхэг хувьцаагаар заргалдана гэвэл хэцүү байн оов Угаа л худлаа юм чинь.Сонгуулиар боцоо тавьж одоогийн ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачилга анх сая төгрөгний тогроний бооцоо тавьсныг Баяр үргэлжлүүлж сая таван зуун болгосон амлалтаа л хааж ашиглалтад ороогүй уурхайд хувьцаа гаргаж биднийг хуураа биздээ"Аваагүй байхад авгай сайхан,алаагүй байхад үнэг сайхан"гэгчийн үлдгэр шүү дээв Та арай ийт юмаар заргалдаагүй байхв Та ард түмнийхоронгоос шуусан хөрөнгөөрөө арай ахиу хувьцаатай болоод том дугарч байна л даав ккк
Чи орж чадахгүй л байна уу Цухалдаад яахаваа
ЗвЭнхболдоо чи намаа сонгуульд ялагдуулчихаад аль долоон сард АН ийн даргаас огцорлоо гэж Монголын нийн ард түмний өмна хэлээ биздээв Дараа и Дв Бат Эрдэнэ гээд махан толгойтой юм АН ийн даргын үүрэг гүйцэтгээд байгаагүй билүү . Иймэрхүү юм яриад том том бүлтрээд байсан биз дээ
Хамгийн их уншсан