Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорноговь аймаг 1,7 сая толгой мал тоолуулжээ


2016 оны эцэст Дорноговь аймаг нэг  сая 752 мянга 918 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 48260 толгойгоор буурсан үзүүлэлт юм. Харин малыг таван төрлөөр авч үзвэл тэмээ 37 мянга 718, адуу 118 мянга 650, үхэр 63 мянга гурав, хонь 758 мянга 379, ямаа 775 мянга 168 толгой мал тоолуулжээ.

Хатанбулаг, Дэлгэрэх, Сайхандулаан сумд  хамгийн олон мал тоолуулсан байна. Таван төрөлдөө хамгийн олон тэмээтэй сумаар  Хатанбулаг, олон адууг Дэлгэрэх, олон үхрийг Хатанбулаг, хамгийн олон хонийг  Дэлгэрэх, олон ямааг Мандах сум тус тус тоолуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан