Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна


Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион явуулж байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан