Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчиллээ

А.ЦАГААН

БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ. Уг тушаалын дагуу МУИС-ийн  Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон байна. Орлогч даргаар нь БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллах нь. Харин ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга нь БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч дарга нь БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус болжээ. АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдсон бол ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдов. Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар ажиллахаар болсон байна.

МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогдлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан