Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын 160 орчим мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд оржээ

Ардчилсан нам гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг 2016 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлүүлж, өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 6-ны 24.00 цаг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Урьдчилсан байдлаар 160 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан мэдээлэл байгаа ч Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр “Шинэчилсэн бүртгэлд одоогоор 116800 гишүүн хамрагдаж, тус бүр 1200 төгрөгийн татвараа төлөөд байна” гэж мэдэгдсэн.

Шинээр хэрэгжиж эхэлж байгаа тус намын дүрмээр намынхаа шинэчилсэн бүртгэлд хамрагдсан,  гишүүний татвараа төлсөн гишүүн намын даргыг сонгох сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй байгаа.

Намын даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 29-нд болно. Бүх гишүүдээр сонгох энэ сонгуульд АН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар аймгуудаар тойрч гишүүддээ мөрийн хөтөлбөр, зорилтоо тайлбарлаад явж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан