"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Ардчилсан намын 160 орчим мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд оржээ
Ардчилсан нам гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг 2016 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлүүлж, өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 6-ны 24.00 цаг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Урьдчилсан байдлаар 160 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан мэдээлэл байгаа ч Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр “Шинэчилсэн бүртгэлд одоогоор 116800 гишүүн хамрагдаж, тус бүр 1200 төгрөгийн татвараа төлөөд байна” гэж мэдэгдсэн.
Шинээр хэрэгжиж эхэлж байгаа тус намын дүрмээр намынхаа шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, гишүүний татвараа төлсөн гишүүн намын даргыг сонгох сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй байгаа.
Намын даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 29-нд болно. Бүх гишүүдээр сонгох энэ сонгуульд АН-ын даргад нэрээ дэвшүүлээд байгаа Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар аймгуудаар тойрч гишүүддээ мөрийн хөтөлбөр, зорилтоо тайлбарлаад явж байна.

0 Сэтгэгдэл