Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хүмүүнтэй уулзахад сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 11. Адъяа гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан