Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө маргаашаас цас орж хүйтний эрч чангарна

 Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч     хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Улаанбаатар орчимд үүл багасах ч цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.


Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан