Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэд шинэчлэлийг ингэж эхлүүлнэ...


Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдээс “Хэрвээ та Ардчилсан намын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ” гэсэн асуултад хариулт авлаа.  


Д.Эрдэнэбат: Ардчилсан намын дарга хэн нь ч болсон бай хамгийн түрүүнд эв нэгдлийг нам дотроо буй болгох хэрэгтэй. Үүнийг чадах ёстой.
Хоёрдугаарт, иргэдийнхээ дунд итгэлцлийг бий болгох ёстой. Өөрийнхөө баримтлал, үзэл бодлыг маш сайн ойлгуулдаг байх ёстой.


С.Эрдэнэ: Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардагдах үзэл баримтлал, дүрмийн төслүүдээ долдугаар Их хурлаар хэлэлцүүлж батлуулахаас л ажлаа эхлүүлнэ.


Н.Алтанхуяг: Өнгөрсөн дөрвөн жилд юу болов гэдэгт маш сайн дүн шинжилгээ хийх шаардлагатай.  Үүнийг ухаантай 5-10 хүн суугаад хийх биш, одоо сунгаа хийж байгаа шиг Ардчилсан намынхаа анхан шатны байгууллагуудаар хэлэлцүүлэх ёстой.


Ж.Батзандан: Ардчилсан нам өнөөдрийг хүртэл том толгойтой, жижигхэн хөлтэй байсан бол ирээдүйд том хөлтэй, өөрөөр хэлбэл суурь нь өргөн, толгой нь жижиг ийм улс төрийн хүчин байх болно.


Лу.Гантөмөр: Бодлогын нам болгоно. Гаргаж байгаа бодлого нь 21 дүгээр зууны бодлого байх ёстой.
21 дүгээр зууны бодлогыг гаргадаг чадвартай нам болгоно.

0 Сэтгэгдэл
Эрдэнэбат энэ хүн хэн бэ. Энэ хүн хоёр нүүртэй хүн. Урьд нь Ардын намд байсан одоо Арчилсан намд байна.Энэ хэн бэ. Тэнэг хүнийг таних хэцүү болжээ. Тэд ухаантай үг их цээжилдэг болж. Л.Түдэв
Хамгийн их уншсан