"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Трампын аюулгүй байдлыг Нууц алба хариуцна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп, түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг АНУ-ын нууц алба, холбооны хүчний байгууллага өөртөө хүлээлээ гэж АНУ-ын төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны захирал Жозеф Клэнси мэдэгдсэн байна.
Трампыг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан тушаалдаа ортол хувийн хамгаалалт нь тодорхойгүй байна хэмээн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисныг тэрээр ийнхүү няцаан хариу өгсөн байна. Клэнси “Энд ямар ч эргэлзээ байхгүй” гээд би Ерөнхийлөгч, түүний гэр бүлийг хамгаалах хариуцлагыг хүлээнэ гэжээ. Харин Трампын өөрийн багийн хамгаалагчдын тухайд тэрээр “Тэд бол бидэнд хамаагүй, тэгээд ч тэд зэвсэггүй, зүгээр л ажилтнууд. Бид ч тэдэнтэй хамтран ажиллахгүй” гэсэн байна.

0 Сэтгэгдэл