Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонези салан тусгаарлагчдын хэргийг мөрдөхийг Австралиас шаардлаа


Мельбурнд Индонезийн ерөнхий консулын газар руу дайрсан хэргийг мөрдөж буруутай этгээдүүдийг олж шийтгэхийг Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди Австралиас  шаардсан байна.

Европ төрхтэй этгээд “Папуа муж Жакартагаас тусгаар тогтнохын төлөө” байгууллагын далбаа барьсан эр Консулын байранд дайран орсон энэ хэргийг Гадаад хэргийн сайд “өршөөх аргагүй эрүүгийн хэрэг” гэж нэрлэжээ.
Марсуди бас “Өөрийнхөө нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Индонезийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагыг Австралийн тал хүлээх ёстой” гээд энэ асуудлаар Австралийн Гадаад хэргийн сайд Жулия Бишопттой байнгын харилцаатай байгаа гэсэн байна.

Хэдэн өдрийн өмнө Мельбурн дэх Индонезийн ерөнхий консулын газарт баасан гарагийн ээлжит мөргөл болж байх үеэр үл мэдэгдэх эрэгтэй дипломат  байрны нутагт нэвтрэн орж Папуагийн салан тусгаарлагчдын тугийг мандуулсан хэрэг гарсан юм байна. Энэ үйл явдлын дүрс бичлэг нь интернет орчинд тархжээ.
Нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө Индонезид хамгийн их хоцрогдсон энэ мужийн талаарх Канберрын байр сууриас болоод Австрали, Индонезийн харилцаа 10 орчим жилийн өмнөөс муудаж эхэлсэн юм.

Папуа муж нь хэдэн арван жилийн турш Жакартаас салан тусгаарлаж, тусгаар тогтнох гэж оролдохын зэрэгцээ мужаа сэргээн хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа юм. Тэд гаднаас ялангуяа Австралид ажилладаг байгууллагаас тодорхой дэмжлэг авч байгаа нь энэ хоёр улсын хахрилцааг сэвтүүлсээр байгаа нь энэ.

Хэдхэн хоногийн өмнө Перте баазад болсон халдлагын улмаас Индонезийн цэрэг улс төрийн удирдлага Австралитай цэргийн харилцаагаа тасална гэдгээ мэдэгдсэн. Тэгэхэд индонезийн цэргийн албан хаагчид “Шударга ёс, цэцэглэн хөгжих” нийгэм байгуулах тухай “Панча Сила” буюу таван зарчмын тухай өдөөн хатгасан материал олсноос бас маргаан дэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан