Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис хаан” гран при IJF-ийн жагсаалтаас хасагдлаа


Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ онд зохиогдох тэмцээний хуваарийг зарлалаа. 2017 оны тэмцээн Европын цувралаар эхлэх бөгөөд эхнийх нь Болгар, Португалид болох юм. Үүний дараа хоёрдугаар сарын 11-нд Францын Парист “Их дуулга” жүдочдыг хүлээж байна. Харин жил бүрийн долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулдаг “Чингис хаан” гранпри тэмцээнийг энэ жилийн хуваариас хассан байна. Учир нь манай улс энэ онд уг тэмцээн зохион байгуулах боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Батлагдсан хуваариар Хойд Солонгост анх удаа залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох аж. Харин насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотноо болно. 2017 онд олон улсын жүдогийн холбооноос насанд хүрэгчдийн 30 орчим тэмцээнийг зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан