Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ЭРДЭНЭ: Энэ тоглоом биш шүү


АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч 21 аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан бол өчигдөр Говь-Алтай, Завхан аймгуудад ажилласан юм.
Харин АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнийг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл гарлаа. Энэ асуудлаар бид УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй холбогдож тодруулав.

-Таныг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл гарлаа. Үнэн үү?
-Намын даргын сунгаанд оролцох гэдэг бол тоглоом биш л дээ. Нэг нэрээ дэвшүүлээд, буцааж татдаг зүйл огтхон ч биш. Би нэрээ дэвшүүлэхдээ тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн. Тиймээс намын даргын сунгаанаас татгалзах ойлголт надад байхгүй. Ийм үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсч байна. Энэ бол нөгөө л сонгуулийн бохир технологи. Хоёрдугаарт, АН-ын даргын сунгааг тодорхой хэмжээнд бусниулах, будлиулах, саармагжуулах гэсэн хөндлөнгийн үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Албан ёсоор хэлэхэд АН-ын даргын сонгуулиас нэрээ татсан зүйл байхгүй.

0 Сэтгэгдэл
Эрдэнэ гэж хэн бэ. Энэ хүн бол. Тэнэг хүнийг таних хэцүү болжээ. Тэд ухаантай үг их цээжилдэг болж. Л. Түдэв
даргын сунгаанд оролцох тоглоом биш юм гэнэ. Хятадтай Далай ламын асуудлаар тоглох нь энэ нөхөрт юу ч биш юм байх даа. Ийм амьтдыг хорвоо даагаад л байх юм даа.
Мэлхий шиг царайтай юмаа. Энэ улс төрчдийн царай гэж хэрэг алга. тэр Бат-Үүлийг хар. Цагаан үстэй шамшийсан хамартай. Ийм гундсан царайтай хүмүүс мөнгө л бодохоос өөр ирээдүйгүй байдаг байх.
Хамгийн их уншсан