Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад ус төрөгчөөр ажилладаг онгоц амжилттай туршлаа


Хятадын  Ляонин мужийн Шэньян хотод  устөрөгчөөр тэжээгддэг цахилгаан моторт том биш онгоц нисгэж туршсан нь амжилттай борллоо гэж "Kэцзи жибао” сонин мэдээлсэн байна.

Эхний нислэгээрээ 320 метрийн өндөрт хөөрч гарсан нэг хүний суудалтай бага оврын энэ  онгоц бүхий л үзүүлэлтээрээ шаардлага хангасан төдийгүй 20 градусын хүйтэнд ч бүх тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байжээ. Хамгийн гол нь энэ онгоц байгаль орчинд ямар хөнөөл учруулахгүй цэвэр технолшги гэдгээрээ давуу гэж зохион бүтээгчид нь үзэж байна.

Эл онгоцыг БНХАУ-ын ШУА-ийн дэргэдэх Даляны хими технологийн хүрээлэн, Ляонины нислэгийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн  инженерүүд хамтран бүтээсэн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан