Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цасан баримлын тэмцээнд орос оюутнууд тэргүүллээ


Хятадын Харбин хотноо болсон цасан баримлын олон улсын IX наадамд ОХУ-ын Владивосток хотын Алс дорнодын холбооны их сургуулийн оюутнуудын бүтээсэн “Галт шувуу” гэдэг бүтээл тэргүүн байр эзэлсэн байна. Дэлхийн улс орнуудаас ирсэн 55 багийн бүтээлээс гурван метр өндөртэй, үлгэрийн сэдэвт энэ бүтээл шалгарчээ.

Жил бүр уламжлал болон зохиодог энэ тэмцээнд Орос, АНУ, Канад, Хятад, Сингапур, Япон, Тайланд болон Европын орнуудаас ч багууд ирсэн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан