Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НООСНЫ УРАМШУУЛАЛ БА БЭЛЭН МӨНГӨ ТАРААЛТ


Малчид  ирэх аравдугаар сард бэлтгэсэн ноосны урамшууллаа авах бололтой. Одоо хонио ид ноослож байна. Малчдын ярьж буйгаар 200 орчим толгой хоньтой өрх 600 кг ноос бэлтгэвэл ноосны урамшуулалд 900 мянган төгрөг авна. Тэгэхээр өнөөдөр нэг кг ноос 300 төгрөгийн үнэтэй болж. Иймд ноос нь 180 мянган төгрөг. Дээр нь урамшуулал гэж кг тутамд нь 2000 төгрөг авахаар 1.2 сая шахам төгрөгийн борлуулалт хийх тооцоо гарч буй юм. Өнөөдөр нэг кг ноолуур 42 мянган төгрөг байгаа. Хавар ноолуур анх гарахад 80 мянган төгрөгт хүрсэн удаатай. Өнөөгийн ханшаар бодоход 50 кг ноолуур бэлтгэсэн өрх 2.1 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн үг. Мөн кг тутамдаа урамшуулалд нь 5000 хүртэж, ноолуураа 2.3 сая төгрөгөөр борлуулах тооцоо гарч буй. Энэ урамшууллыг олгоод хоёр, гурван жил болж байна. Ингээд нэг малчин өрхийн ноос ноолуурын борлуулалт хамгийн багадаа 3.5 сая төгрөг болох нь. Энэ бол 300 орчим толгой малтай өрхийн тооцоо гэж хэлж болно.

Хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлж байсан нь саяхан. Гэвч хоёр жилийн өмнөөс энэ хувь хэмжээ буурч 15 болсон. Тэр дундаа мал аж ахуйн салбар, ноос ноолуур, арьс шир манай экспортын гол түүхий эд. Эдийн засагчид уул уурхайг хэт шүтэж, түүнд түшиглэж буй эдийн засгийн бүтэц алдагдаж хэврэгшлээ гэж анхааруулж байгаа. Иймээс эдийн засгийн бүтцээ оновчтой болгохын тулд газар тариалан, мал аж ахуйг бүс нутгийн хэмжээнд төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүнийг нь татан төвлөрүүлэх тогтолцоо бий болгох нь чухал гэсэн байр суурьтай эдийн засагч цөөнгүй бий. Энэ дагуу сүүлийн жилүүдэд “Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж” байгуулах тухай ярьж буй ч олигтой үр дүн харагдахгүй байгаа юм. Нөгөө талаар, малчдад ноолуур, ноосны үнийн зөрүү жил бүр олгох болсон. Энэ нь хөдөө аж ахуйг дэмжих бус бэлэн мөнгө тараалт, эдийн засгийн халалт, инфляцад нэмэр болж буй ажээ. Өнгөрсөн оноос эхлэн ноос боловсруулах үйлдвэр, малчин, хоршооны гишүүн, хонь, тэмээний тоо толгой, ноос бэлтгэлийн байдлыг нь харгалзан үзэж урамшуулал олгох болсон юм. 

Ингээд “Үндэсний үйлдвэр­лэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор мал аж ахуйн түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нэг кг ноос тутамд дээрх мөнгийг олгожээ. Мөн хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчдад ноосны зөрүү мөнгө өгсөн. Улсын хэмжээнд нийт 85 үйлдвэр, 32977 малчин өрхийн бэлтгэсэн 4924 тонн ноосонд 9.8 тэрбум төгрөг олгожээ.  Энэ жил дээрх мөнгө нэмэгдэхээс бус буурахгүй. Учир нь, жил бүр төлийн тоо толгой нь малчны хотон дахь сүргийг нэмж буй билээ.  Өнгөрсөн жил урамшууллын мөнгө тараахад багагүй зөрчил гарсан. Тухайлбал, малын тоо толгой, бэлтгэсэн ноосны хэмжээ нэмэгдсэн. Зарим нь өөр хүний бэлтгэсэн ноосыг өөрийнх болгосон явдал гарч байжээ. Жишээ нь, Ховд аймгийн нэгэн суманд дээрх зөрчлөөр 4.6 сая төгрөг дутсан явдал гарсан. Тиймээс ноосны урамшууллын эл мөнгө дэмжиж байна уу, нэрмээс болж байна гэдгийг бодолцох ёстой мэт.

0 Сэтгэгдэл
Zugeerl belen mungu taraalt bolood bga um bishuu 2 say garan huntei baij ter noos nooluran buteegdehuun hereglej chadahuu 2 jiliin daraa noos avdag mongol uildver oldohgui bolno buteegdehuuni iluudel garna ergeed malchidnl hohiroh bhdaa
Хувь хүн өөрийнхөө ноосны мөнгийг яаж шалгах юм бэ?
Хамгийн их уншсан