Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
МАН орон нутагт иргэдийн сонголтыг дээрэмдэж байна
Дорноговь аймгийн Айраг суманд 2016 оны Орон нутгийн сонгуулиар АН нийт 21 суудлаас 16-г нь авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны арваннэгдүгээр сарын 02-нд хуралдаж Засаг даргад С.Ганбаатарыг дэвшүүлж, тогтоолоо аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Гэвч аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилох эсэх талаар ИТХ-д ямар нэгэн хариу хүргүүлээгүй байж иргэдийн сонголтыг үл хүндэтгэн Засаг дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж МАН-аас Л.Мөнхжаргалыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон хууль бус захирамжийг 2017 оны нэгдүгээр сарын 05-нд гаргажээ. Уг захирамжийн дагуу аймгийн Засаг даргын Орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг ирж Засаг даргын үүрэгт ажлыг хууль бусаар шилжүүлсэн байна. Ингэхдээ иргэд сонгогчдын эсэргүүцэлтэй тулгарч албан ёсны бус байдлаар ажил хүлээлцсэн акт үйлдээд буцсан аж.
Энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.2, 23.3, 23.4 дэх заалтуудыг зөрчиж байна гэж иргэд үзэж байгаа юм. Тиймээс хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж тус сумын иргэд сонгогчид Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монголын Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нарт албан ёсоор хандаж, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Мөн ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хандаж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн энэхүү хууль бус үйлдлийг олон түмний сонорт хүргэнэ гэдгээ ч нутгийн иргэд хэлж байна.
Сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэхгүй, орон нутагт улстөржилтийг бий болгож, иргэдийг талцуулж байгаа нь ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйд нийцэхгүй байна гэж үзэн тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АИТХ-ын Тэргүүлэгч Б.Бүрэнбат нарын нэрийг татуулах талаар ч сонгогчид саналаа хэлж байна.
Айраг сумын Ардчилсан намын зүгээс иргэдийн сонголтоор баталгаажсан хууль ёсны дагуу эрхийг баталгаажуулж, төрийн ажлыг цалгардуулахгүй явуулах боломжийг олгохыг МАН-ын дарга нараас шаардаж байгаагаа хэлж байлаа.
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
2017.01.11