Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2017 онд япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Уг тэтгэлэгт 1987-1999 онд төрсөн, одоо их дээд сургуульд япон хэл, соёлын чиглэлээр 2, 3 дугаар курст суралцаж буй оюутнууд хамрагдаж болох аж.
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтад тэнцсэн оюутнууд 2017 оны аравдугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг авах юм байна. Бүртгэл энэ сарын 23-27 нд Монгол Япон төвд явагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан