Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд өнөөдөр 16-18 градус хүйтэн

Нийслэл Улаанбаатар орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын зарим газраар явган шуурга шуурна.

Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хангайн уулархаг нутаг, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан