Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистанд Арабын Эмиратын таван дипломатч амь үрэгдлээ


Афганистаны Кандагар мужид мягмар гарагт халдлага дайралт болсны улмаас  Арабын Нэгдсэн Эмиратын таван дипломатч амь үрэгдлээ гэж эмиратын мэдээллийн WAM агентлаг дамжуулсан байна.

Арабын нэгдсэн эмиратаас афганистанд суугаа элчин сайд Кандагар мужийн амбан захирагчтай уулзаж байсан хүндэтгэлийн өргөөнд  бөмбөг дэлбэлснээр 11 хүн амь үрэгдэж, 16 хүн шархадсан юм. Дэлбэрэлтийн улмаас Элчин сайд бас шархаджээ.

“Арабын нэгдсэн Эмиратын хүмүүс Афганистанд хүмүүнлэгийн байгууллагынхантай хамтарч энэ оронд боловсролын болон нийгмиийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан юм” гээ мэдээллийн агентлагийн мэдээнд дурдсан байна.

Өөрийн нь орны иргэд амь алдсантай холбогдуулан Арабын нэгдсэн Эмтиратад гурав хоногийн гашуудал зарлажээ.

0 Сэтгэгдэл
Новшийн афганистан руу зүглэх ч хэрэггүй
Хамгийн их уншсан