Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буудлагынхан шинэ ордонтой болох нь


Буудлагынхан энэ оны гуравдугаар сард багтаж шинэ ордонтой болох нь.
Энэ талаар Монголын буудлагын спортын холбооны албан ёсны фэйсбүүк хуудсаар мэдээлжээ. Тэд 10 метр, 25 метр, 50 метрийн талбайгаа тун удахгүй хүлээж авахаар хүлээж байгаа юм байна. Монгол дахь цорын ганц зориулалтын буудлагын төв буюу “Техник спортын төв”-өө “алдсан” шигшээгийнхэн бэлтгэл хийх талбайгүй, хээр хөдөө буудаж үнэхээр авьяас чадлаараа л амжилтад хүрч байгаа. Тухайлбал, Олимпын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин мэргэн бууч О.Гүндэгмаа “Найрамдал” зуслангийн онцгой байдлын авто гараашт бэлтгэлээ хийж Монгол Улс энэ спортоор Олимпын мөнгөн медальтай болсон түүхтэй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан