Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боксын УАШТ үргэлжилж байна

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэн явагдах УАШТ-ий нээлтийн ажиллагаа өчигдөр болсон юм.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг нарын шилдгүүд өрсөлдөж байна. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд ч рингэнд гарах юм. Харин энэ жилийн УАШТ-ийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнжлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан