Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урлан бүтээх үйлд сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 16. Сугар гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан