Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 14-16 градус хүйтэн байна

Нийслэл Улаанбаатар орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан