Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Дахин алдах эрхгүй болсон


-АН-ын даргын сунгаа эхлээд 10 гаруй аймгаар нэр дэвшигчид яваад ирлээ. Сонгуулийн ялагдлын дараа ямар байдал ажиглагдаж байна вэ?
-Намын дотоод сонгууль энэ намын шинэчлэл, гишүүдийн итгэлийг сэргээх олон талын үр дүн авчирна гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид тавуулаа нэг хүсэлтэйгээр энэ намын төлөө явж байгаа шүү, гэдгийг хэлмээр байна. Харин ялагдлын дараах хүнд үед ийм их итгэл үзүүлж байгаа чин үнэнч гишүүдтэй манайх шиг нам байхгүй гэдгийг мэдэрлээ. Ялагдсан аймгуудаар явж байхад заал дүүрэн хүн цуглаж байна. Итгэл үнэмшлийн галаа бадрааж, биднийг сонсож байгаад үнэхээр их баярлалаа. Энэ нам үнэхээр ардчилсан, ард түмний үндэсний хэмжээний нам юм байна гэдгийг ойлголоо. Манай намыг ялж явахад ялаа батгана шиг олон хүн шавж байсан, харин ялагдлын дараа чин сэтгэлтэй, үзэл бодолтой, жинхэнэ найз нөхөд цугладаг юм байна. Цаашдаа өөрсдийгөө шинэчлэх сайхан цаг үеийг туулж байгаа юм байна гэж бодлоо. Нэг бүдэрсэн газраа хоёр бүдрэх юм бол бидэнд дахин боломж олдохгүй гэдгийг санах ёстой. Тиймээс бид өөрсдийнхөө хэв шинж, явсан зам мөрийнхээ алдаа бүрийг засах ёстой. Хэрвээ АН унавал ардчилал, ардчилсан төр, үндэсний тусгаар тогтнол байхгүй болно гэдгийг хатуу санах ёстой. Алга ташуулж, сайхан ярихаас илүү юу хийх вэ гэдгээ хариуцлагатай, цэгцтэй, бодлоготой, зохион байгуулалттай байх ёстой.

-Алдаа нь юу байсан гэж харж байгаа юм бэ?
-Гурав, дөрвөн зүйлийг хатуу хэлнэ. Нэгдүгээрт, Засгийн газраа огцруулсан дотоодын зөрчилдөөн. Хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй үед эрчимтэй ажилласан ч хийсэн бүтээсэн зүйлээ ард түмэндээ хангалттай ойлгуулж чадаагүй. Гуравдугаарт, сонгуулийн хуулийг өөрчилсөн. Дөрөвдүгээрт буюу хамгийн том алдаа нь итгэлцэл холдсон явдал байв. Бид энэ дөрвөн алдааг дахин давтах, мэдсээр байж хийх юм бол нам маань ирээдүйгүй болно.

-Намын даргыг нийт гишүүдээс сонгох шийдвэр гарсан нь зөвхөн нэг намын дотоод асуудлаас ч илүү өргөн хүрээтэй юм шиг санагдаж байгаа. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Намын Их хурал, нөхцөл байдал маш хүнд байсан ч түүхэн шийдвэр гарсан. Энэ нь намын даргаа нийт гишүүдээсээ сонгох шийдвэр байсан. Шийдвэрийг бид асар хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Яагаад гэвэл энэ бол зөвхөн АН-ын хувь заяа биш ардчилсан төрийн хувь заяа байсан юм. Үүнийг юугаар төсөөлөн хэлж байна гэхээр АН бодлого, үзэл баримтлалын алсын хараандаа ардчиллыг төгөлдөржүүлэхэд оруулах хамгийн том нээлттэй намын үүдийг нээсэн явдал. Өнөөдөр ардчилсан төрд иргэдийн оролцоо хумигдсан гэдгийг хүн бүхэн хэлж байгаа. Яг түүнтэй адил АН-д гишүүдийн оролцоо хумигдаж, ус агаар мэт дутагдаж байсан гэдгийг бид мэдэрсэн. Тиймээс нээлттэй АН болж, даргаа нийт гишүүдээсээ сонгох нь туйлын зөв шийдвэр болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан