Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гантөмөр: Манан, утаан дунд яваад байж болохгүй

-АН-ын шинэчлэлийг амжилтад хүргэх хамгийн чухал зүйл нь таныхаар юу вэ?
-Зорилго нь тодорхой байвал амжилтад хурдан хүрдэг шүү дээ. Шинэчлэгдэж яг яах юм, юуны төлөө шинэчлэгдэх юм гэдэгт хариулах хэрэгтэй. Олонх гишүүн ялалтын төлөө л шинэчлэгдэнэ гэж хариулах байх. Тэгвэл юуны төлөө вэ гэдэгт олон чухал хариулт бий. Хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын төлөө, монголчууд нэг зүг рүү харахын төлөө, итгэл үнэмшилтэйгээр урагшлахын тулд... гээд олон чухал зүйлийн эхлэл бол энэ шинэчлэл. Би АН-ын гишүүдэд энэ асуултыг бас тавьж байна. АН-ын шинэчлэлд бүгд санаа зовдог. Гэхдээ зорилгоо өөр, өөрөөр харж байна. Зарим нь өнгөрсөн цагийн тооцоо бодох зорилготой бол зарим нь өнөөдрийн эрх баригчидтай асуудлаа ярих, зарим нь маргааш, зарим нь нөгөөдөр, эсвэл 20 жилийн дараах ардчилал, 30 жилийн дараах эрх чөлөөний талаар ярьж байна. Мэдээж бид зорилгоо хол тавьж чадах юм бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд бүх сонгуульд ялалт байгуулж чадна. Гэвч, ялаад яах вэ, гэдэг асуудал болоод байна. Эзэн Чингис хаан “Мориноосоо буулгүй дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэсэн байдаг. Харин бид мориноосоо буух цаг болсон. Амар амгаланг авчрах тэмцлийн цаг ирсэн гэдгийг хэлмээр байна.

-АН ямар зорилго тавих ёстой юм бэ. Хэрвээ та намын дарга болвол ямар зураглал гаргах вэ?
-Итгэл алдарсан, гишүүдээ гом­доо­­сон, сонссон царайлдаг, анхан шатаа ерөөсөө сонсдоггүй гэх шүүмжлэл олон гарсан. Тиймээс бид АН-ын шинэчлэлийг хийхийн тулд гишүүдийнхээ итгэлийг хураах, нэг зүг рүү, нэг итгэл үнэмшилтэй болгох нь хамгийн эхний ажил болоод байна. Тиймээс гишүүдээсээ эхэлж, судалгаа авах ёстой. Яаж амьдарч байна, юуны төлөө амьдарч байгаа юм, ямар нөхцөлд байна, юу мөрөөдөж байна, юуг итгэл үнэмшил гэж байна гээд бүгдийг нь судлах ёстой.  Яг манан дотор, утаан дотор явж байгаа юм шиг ямар ч судалгаагүй, газрын зураггүй яваад байж болохгүй.
Гэтэл технологи хөгжөөд хөдөө явсан ч “GPS”-тэй тул ямар ч асуудал гарахгүй байна. Хэн ч хоцрохгүй, хэн ч төөрөхгүй. Өөрөөр хэлбэл, зорилгоо тодорхойлж, тийш очдог жимээ судлах ёстой юм. Тиймээс миний хамгийн эхний санал бол манай нам ард түмнээ судалдаг судалгааны институт болох хэрэгтэй. Судалж байж, шинжлэх ухаанд суурилж байж хөдөлдөг нам болъё гэсэн саналтай байгаа. Гэхдээ үүнийг би ганцаараа бодож олоогүй. АН-ын 1000 гаруй гишүүнээс асууж АН-ыг шинэчлэх мөрийн хөтөлбөрөө гаргасан.

-Таны мөрийн хөтөлбөрт АН-ын гишүүдийн оролцоог хэрхэн тусгасан бэ?
-АН-ын бүх шийдвэрийг гишүүдээрээ хэлэлцэж гаргах санаачилга гаргаж байгаа. УИХ-д өрсөлдөх, улс төрийн албан тушаалд очих гээд бүгдийг нь АН-ын гишүүд шийддэг болох ёстой. Өнөөдөр төрийн албанд очсон бидний зарим нөхөд төрөл арилжиж байна. Хэзээнээсээ дарга болоод төрчихсөн юм шиг хүмүүстэй харилцаж байна. Тиймээс бидэнд үзэл бодлын манаач хэрэгтэй. Эрх чөлөөний үзэл тээж байгаа ардчиллын анхдагчдаас бүрдсэн зөвлөхүүдийн танхимыг ажиллуулах санал гаргаж байгаа. Шийдвэр бүр эрх чөлөөний үзэлтэй байх ёстой юм.

0 Сэтгэгдэл
ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ ингээч
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан