Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэт эрдэнийн зүйл авахад сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан