Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш баруун нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Нийслэл Улаанбаатар хот орчмоор өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан