Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш нөгөөдрөөс ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор,  Ерөө голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс,Эг голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

16, 17-ноос ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан