Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны нэгдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр. 17-19 хэм хүйтэн байна.

2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар,19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19,20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон,  Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан