Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг, З.Энхболд нарыг ҮЗХ дэмжлээ

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хурал 11.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд авсан суудлынхаа тоогоор илүүрхсэний хувьд тус нам Засгийн эрх барих юм. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлын гол асуудал Бол Ерөнхий сайд, УИХ-ын даргын намаас томилох.
Намын бүлгээс гаргасан шийдвэрээрээ намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар, УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгохоор болсон. ҮЗХ-ын хурал дээр дээрх хоёр хүний нэр 100 хувийн саналаар хэвээр батлагдлаа. Одоо ҮЗХ-ны гишүүд намын дарга Н.Алтанхуягаас асуулт асууж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан