Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн сангаа больж, цемент тараах юм уу


Н.БАТ


Саяавтархан, “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дээр аймаг бүрийн Засаг дарга нарын хөл дүүжилдэг “лагс” машинууд ярайтал зогссон нь олны анхаарлыг эрхгүй татав. Энэ өдөр БНСУ-аас ирж буй агаарын хөлөгт 21 аймгийн Засаг дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтаар Улаанбаатар хотод ирэх байсан тул “тусгай хангамжийн” автомашинууд нь ийн зогссон байж л дээ. Харин иргэд тэднийг “төсвийн мөнгөөр сөжүдэж байгаад ирлээ”, эсвэл “үр хүүхдүүд нь олон жил харьд ажиллаж, хөлс, хүчээ дуслуулан байхад дарга нар жийп хөлөглөөд л...” гэх харамсах, гомдох, хэдэн дарга нар бахь байдгаараа л байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэдгийг олон нийтийн сүлжээнээс олныг харж болно.

Гэвч, 21 аймгийн Засаг дарга нар маань Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбатаар ахлуулан Пусан хотын зардлаар Өмнөд Солонгосыг зориод ирсэн юм байна. Энэ тухайгаа “Засаг дарга нарын томилолт ба 335 шуудай цементээс эхэлсэн түүх” хэмээн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд бичжээ. Манай хэдэн дарга нарын зардлыг Пусан хотын захиргаанаас дааж, “бидний гаргаж байгаа замын зардлаас ч их зүйлийг та бүхэн суралцана гэдэгт итгэлтэй байна” гээд тэднийг угтсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Солонгосын Засгийн газраас “Шинэ тосгоны хөдөлгөөн” гэдгийг эхлүүлж, тосгон бүрт 335 шуудай цемент тарааснаар хөгжсөн тухай манайхан судлахаар очжээ. Энэ туршлагыг дэлхийн 52 орон судалж гэнэ. Пак генералын үед Солонгосын тосгон бүрт 335 шуудай цемент тарааж, зарцуулах эрх мэдлийг нь тосгоныхонд өгч, бүтээн байгуулалтынх нь гол түүхий эдийг Засгийн газраас нь дэмжлэг болгон өгч. Тосгонд юу хэрэгтэйг тосгоны иргэд л мэднэ гэж үзсэн учраас Засгийн газраас өгсөн цементээр сургууль эмнэлэг барьж, зам тавьсан бөгөөд шийдвэр гаргахад гол нь тосгоныхон бүгдээрээ оролцож байсан гэнэ. Харин энэ нь дэлхийн олон оронд жишиг болж, 400 гаруй мужийн хөгжлийн загвар ч болсон гэх. Ердөөсөө л ийм гайхалтай туршлагыг “Со”-гоос өвөртөлж ирсэн, бүр удахгүй “бэлгийн богц”-оо задлах тул “хий хардах хэрэггүй” гэж Засгийн газрын цахим хуудаст бичсэн нь энэ.

Гэхдээ энэ бол “нүд бүлтийж, чих дэлдийх” шинэ содон зүйл гэж хэлэхэд хэцүү л юм. Жишээ нь, 2012 оноос сум бүрт Засгийн газраас орон нутгийн хөгжлийн сан байгуулж, хөрөнгө хувиарлан, энэ сангийн мөнгөөр юу хийхээ бүх нийтээрээ ярилцаж шийдэх эрхзүйн орчинг бий болгосон. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэдээр нээлттэй хэлэлцүүлэн зарцуулах зориулалт бүхий улсын төсвийн хөрөнгө гэж тодорхойлоод энэхүү төсвийг иргэд нээлттэй хэлэлцэж, оршин суугаа нутаг дэвсгэрээ тохижуулах зарцуулах эрхтэй гэж заасан. Засгийн газраас тухайн сумын хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалт, орон нутгийн хөгжлийн индекс зэргийг харгалзан хөрөнгө хувиарлаж байсан. Жишээ нь, 1500 орчим хүн амтай суманд дунджаар 130 сая төгрөг ногдож байгаа юм.

Мэдээж 335 шуудай цемент буюу нэгийг нь 50кг-аар тооцоход 17 тонн гээд мөнгөөр тооцвол гурван сая гаруй төгрөг болохтой харьцуулбал “аймаар” их мөнгө боловч орон нутгийн иргэд хамтдаа нутагтаа юу хийх вэ гэж төлөвлөдөг гэх санаатай бол яв цав нийцэж буй гэхэд хилсдэхгүй.

Жишээ нь, Орон нутгийн хөгжлийн санг байгуулснаар 2015 онд Архангай аймгийнхан 214 төсөлд 5.5 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Сумдад нь нийт 187 төсөлд 3.3 тэрбум төгрөгийн ажил хийсэн гэсэн мэдээ бий. Хэрэгтэй гэж үзсэн юм юмаа л хийж. Малаа эрүүлжүүлэх, удмын санг сайжруулах төслөөс эхлээд музейгээ зассан, хогийн цэг байгуулсан, эмчдээ унаа авч өгсөн гээд л олон ажил жагсаажээ. Хэдийгээр хийсэн ажил далайц багатай мэт харагдах ч Засгийн газраас, аймгаас үл хамааран сум өөрсдөө хийх ажлаа төлөвлөж хийж байгаа нь иргэдэд маш их урам болдгийг сум, аймгийн удирдлагууд хэлж байсан. Сайны хажуугаар саар гэгчээр танил талдаа найр тавьсан, иргэдтэйгээ зөвшилцөлгүй мөнгө зарцуулсан гээд сөрөг зүйл ч нэг биш харагдсан. Гэхдээ л иргэд иргэний танхимдаа суугаад сумандаа юу хэрэгтэй байгааг зөвлөн ярилцах нь олон талаар эерэг үр нөлөөлөл бий болгоод эхэлсэн. Тэгэхээр энэ бол 335 уут цементтэй яг ижил байдлаар хэрэгжүүлсэн бодлого байсныг онцлох ёстой биз. Орон нутгийг хөгжүүлэхийн тулд оршин суугчдад нь эрх мэдэл олгох нь хамгийн зөв гарц гэдгийг зөвхөн Солонгос гэлтгүй олон оронд хэрэгжүүлсэн туршлагаас харж болно.

Харин энэ жилийн хувьд эдийн засгийн хямралаас үүдэн өнөөх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө дөрөв дахин танагдсан. Жишээ нь, хамгийн сүүлд л гэхэд л төрийн тэргүүн утааны асуудлаар мэдээлэл хийхдээ, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө танагдсан талаар “гомдоллоод” авсан. Онцолбол, “...Орон нутгийн хөгжлийн сангаас аймгууд сүүлийн таван жилд нүүрээ угаасан юм шиг өөр боллоо. Тэнд ийм ийм бүтээн байгуулалт хийгдлээ гээд яригдаж байгаа. Би УИХ, Засгийн газраас “Орон нутгийн  хөгжлийн сангийн санхүүжилтийг өмнөх жилээс нь битгий бууруулаач” гэж хүсдэг. Дандаа төсөв дээр ийм санал оруулдаг  юм. Сум нь аятайхан болоод ирэхээр Улаанбаатараас хүмүүс буцаж шилжиж байгаа. Тэнд ажлын байртай болоод ирэхээр тийшээ хүмүүс явж байгаа гэдэг. Ерөнхий сайд ярьж байна лээ. Улаанбаатарын зарим иргэд орон нутаг руугаа очих юм бол малжуулах төслийг хүртэл хэрэгжүүлье гэдэг зөв. Яг иймэрхүү маягаар малжуулах бол нэг л хэсэг нь. Ажлын байр бий болгоё, үйлдвэр үйлчилгээ бий болгоё, тэндээ хүүхэд нь аятайхан сургуультай, очсон хүмүүс нь цалинтай мөнгөтэй байх юм бол тийшээ хүмүүс явна шүү дээ” гэдгийг лав Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 21 аймгийн Засаг дарга нар сонссон байх учиртай.

Тэгэхээр манай намын бодлого, манай намаас хэрэгжүүлсэн ажил гэхээсээ өмнө бусдынхаа зөвөөр эхлүүлсэн ямар ч ажлыг дэмжиж, төрийн залгамж халааг бэхжүүлэх нь 335 шуудай цементээс манайхад ирсэн нэг сургамж гэлтэй. Хамгийн чухал нь юу хийх бүтээхээ тухайн нутагт амьдарч буй иргэд өөрсдөө шийддэг байх. Аймгийн Засаг дарга нарын ярианаас тухайн сум орон нутагт юу хийхийг иргэд мэдэх байтугай аймаг орон нутгийн томилгоонд ч Засаг даргын мэдэл хүрдэггүй. Бүх зүйл Засгаас хараат байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш чангаадаг тухай сонссон. Магадгүй, Солонгосын хөгжлийн туршлагаар гээд маргааш сум бүрт шуудай цемент тараахаасаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлуудаа эргэн нэг харах нь Засгийн газрын хамгийн чухал алхмуудын нэг гэлтэй. Тэгэхээр бид 335 шуудай цементээ хэд үржүүлээд тараачихсан. Харин үр дүнгийнх нь ард гарах л дутаад байгаа бололтой. Тиймээс аймаг, сумын дарга нар маань иргэдийнхээ оролцоог хэрхэн хангаж, орон нутгийн эрх мэдлийг,  хөгжлийн санг нь бэхжүүлэх боломжийг хэрхэн бий болгох талаар эхлээд ярья.

0 Сэтгэгдэл
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХООД ТЭРЭНДЭЭ БАНТААД ТЭР МУУ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛЫГ БАЛЛАЖ ХАЯХ ШАХСАН БАЛМАД, МУНХАГ ХҮН БАЙДАГ ЮМ. ОДОО НАРХАН ГЭДЭГ ХОТХОНД Л АМЬДАРДАГ СУРАГТАЙ
Хамгийн их уншсан