Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын амралтыг сунгах асуудлыг өнөөдөртөө багтаан шийдэх шаардлагатай


Долоо хоногийн өмнөх мэдээллээр амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авахад хүргээд байсан билээ.

Энэ үед Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах асуудлыг Улаанбаатар хотын удирлагад уламжилсан ч, сурагчдын амралт дуусах болоогүй тул асуудлыг хойшлуулсан гэж байсан юм. Хэдийгээр Улаанбаатар хотын удирлагууд энэ долоо хоногт дахин зөвшилцөж, сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар эцсийн шийд өгнө гэсэн ч сурагчдын амралт гурав хоногийн дараа буюу энэ сарын 19-ний өдөр дуусч, хичээл сургуульдаа явах цаг дөхөж байна.

Гэвч, тодорхой бус байдлаас шалгаалан амралтаараа хөдөө, орон нутаг руу явсан сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хэзээ Улаанбаатар хот руу авчрах талаар шийдвэр гаргаж чадахгүй, мөн томуугийн дэгдэлтэй үед амралтыг сунгах шаардлагатай гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан