Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭМБ-ын зөвлөхүүд архи, тамхины онцгой албан татварт дүн шинжилгээ хийнэ


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зөвлөхүүдийг хүлээн авч, манай оронд хийж хэрэгжүүлж буй ажлынх нь явцтай танилцаж, цаашид ямар ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтын үеэр ДЭМБ-ын зөвлөхүүд Монгол Улсын хүн амын дунд халдварт бус өвчлөл их байгааг дурдаад өвчлөлд шууд нөлөө үзүүлдэг архи, тамхины хэрэглээ их байгааг онцолсон юм. Тэд ажиллах хугацаандаа архи, тамхинд ногдуулж буй онцгой албан татварт эдийн засгийн дүн шинжилгээ хийж, цаашид хүн амын нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзлээд буй халдварт бус өвчлөлийг бууруулах үүднээс архи, тамхины хэрэглээг бууруулахыг зорих аж. Ингэснээр халдварт бус өвчлөлөөс сэргийлж, өртөг багатай, бага зардлаар өндөр үр дүнд хүрч болох тухай ярилцлаа. Зөвлөхүүд ажиллах хугацаандаа ТЕГ, ГЕГ, ҮСХ, МХЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, АШУҮИС болон архи, тамхи үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон бусад олон улсын байгууллагатай уулзалт хийж, сургалт зохион байгуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан