Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүд компьютерийн ард хэдий хугацаагаар сууж болох вэ


Хүүхэд багачууд, өсвөр насныхан компьютерийн ард хэдий хугацаагаар сууж болохыг судалсан Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд тэднийг өдөрт 257 минут суухад эрүүл мэндэд нь ямар нэг хөнөөлгүй гэж үзсэн байна.

Ийм хугацаанд өсвөр насныхан интернетээс хангалттай мэдээлэл хүлээн авах ч тархины нь үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэжээ. Дөрвөн цаг 17 минутад нийгмийн сүлжээнд нэвтэрч интернетийн орчинд ажиллах чадвар нь хөгжиж амжина гэсэн байна.

Энэ цаг хугацааг эрдэмтэд зүгээр нэг тохиолдлоор сонгож аваагүй нарийн судалгаан дээр тулгуурласан, харин үүнээс илүү хугацаагаар дэлгэцийн ард суух нь тархины үйл ажиллагаанд сөрөөг нөлөө үзүүлнэ гэж тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан