Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо


Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.

“Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

    Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах. Үүнд жирэмсний хяналтад цаг хугацаанд нь хамрагдахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн сурталчилгаанд онцгой анхаарах
    Холбогдох байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд дараах үйл ажиллагааг зохион байгуулах:

    Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх (Нийслэлийн эрүүл мэндийн газар),
    2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газар),
    2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (НЭМГ, аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв),

    Дүүргийн эх барихын эмч нарыг амаржих газрууд ажлын байран дээр дагалдуулан сургах,  мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган ажиллах
    Байгууллагын  загварын ном (Brandbook)-той болж, хаяг, ажлын хувцас зэргийг жигд болгох  
    Амаржих газрын стандартыг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл амаржих газрууд саналаа нэгтгэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх. Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох байгууллагад уламжлах гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан