Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалт


"Имако Консалтинг институт” /LADY ХХК/-ийн 15 жилийн ойн ажлын хүрээнд компанийнхаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, залуучуудад зориулсан сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна.

Энэ дагуу МСНЭ-ийн хүсэлтээр "Имако Консалтинг институт”-ээс"Залуу сэтгүүлчийн бүтээмж, сэтгэлгээ, имижиологи” сэдэвт зургаан удаагийн сургалтыг "Монголын Менежментийн Холбоо”-ны тэргүүлэгч, Менежментийн зөвлөх, ахлах багш Р.Лхагвадулам хөтлөн явуулахаар болсон бөгөөд эхний хичээл 1-р сарын 13-д боллоо.

Энэ сургалтанд МҮОНРТ, МОНЦАМЭ, Өнөөдөр, Зууны мэдээ, Эх орон, Bloomberg, Ардын эрх, Үндэсний шуудан, Онцлох.мн, Контрол.мн, Олло.мн, Факт.мн, Zone.mn, Zindaa.mn зэрэг 28 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 сэтгүүлч оролцсон бөгөөд тэд сэтгүүлчийн ёс зүй, харилцааны соёл, хувцаслалт гээд өргөн хүрээтэй сэдвээр явуулсан энэ сургалтыг их үр дүнтэй, хэрэгтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

Дараагийн сургалт 1-р сарын 23-ндболох бөгөөд сургалтад хамрагдах сонирхолтой сэтгүүлчид МСНЭ-ийн 330948, 99736725, 99010044 дугаарын утсанд холбогдож бүртгүүлэх боломжтой.

Жич: Орон нутгийн сэтгүүлчдийг 2-р сарын сургалтад оролцуулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан