Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Говь” компани үндэсний дээлээ 50 хувиар хямдруулжээ


 Говь брэнд цагаан сарын хямдралаа зарлажээ. Тодруулбал тус хямдрал Улсын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 16-19-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

 Сар шинийн баярыг угтан "Говь брэнд" өнөөдрөөс үндэсний дээл хувцсыг 50 хувь хүртэл хямдралтай үнээр борлуулж эхэллээ. Хямдралтай худалдаа ердөө 3 хоног үргэлжлэх бөгөөд 889 мянган төгрөгийн үнэтэй эрэгтэй дээл 450 мянган төгрөг, 913 мянган төгрөгийн үнэтэй эмэгтэй дээл 600 мянган төгрөг болон хямдарчээ. Мөн  цамц, майк, ороолт зэрэг сар шинээр бэлэглэх бэлгийн сонголтоо хийх боломжтой гэдгийг "Говь" компаниас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан