Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чалкогийн өр дарагдаж 1072 хувьцаа “амилна”

Тавантолгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхийн  уурхайн нэг тонн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж эхлэв. Энэ бол уурхайн аман дээрх буюу олборлоод шууд зарж буй үнэ. Ирэх зургадугаар сар хүртэл уг үнээр нүүрсээ борлуулах гэрээ хийжээ. Урьд нь нүүрсний үнэ унасан үед өрөө дарахын тулд нэг тонн нүүрсээ 30 орчим ам.доллараар борлуулж байсан билээ. Тус уурхайгаас олборлож экспортолж буй нүүрснийхээ 35 хувийг “Чалко”-гийн өрийг дархад үлдсэн 65 хувийг нь олборлогч “ТТJVСo” компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа юм. Уул уурхай хүн үйлдвэрийн яамнаас мэдээлж байснаар өнгөрсөн оны эхэнд 88 сая ам.долларын өр үлдсэн байв. Ингээд оны сүүлч гэхэд 70 орчим сая ам.долларын өр үлдэнэ хэмээн тооцоолсон. Тэгвэл энэ оны гуравдугаар улирал гэхэд уг өрийг бүрэн төлж барагдуулна гэж “Эрдэнэс Таван толгой” компаниас мэдээллээ.

“Эрдэнэс-Таван толгой” компани Баруун Цанхийн уурхайг өнгөрсөн онд нээсэн. Гэвч одоогоор тус уурхайгаас олборлосон нүүрсийг борлуулж эхлээгүй байна. Энэ онд Зүүн Цанхийн уурхайгаас 8.7, Баруун Цанхийн уурхайгаас дөрвөн сая тонн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингээд өр төлбөрөө энэ онд төлж дуусгаад улсад үр ашгаа өгнө хэмээн тооцжээ. Цаашид ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах боломж бүрдэх аж. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр барих болон бусад дэд бүтцийг хөгжүүлэх мөнгөтэй болно хэмээж байна. Хэрэв олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа нь гарвал иргэн бүр 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэж эхлэх юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан