Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгодог хөгжмийн концерт болно


Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан