Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

2017 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгөний төсөв танагдаж, нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн 660 гаруй мянган хүүхдэд олгохоор болсон. Энэ нь мөнгө авах ёстой хүүхдүүдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж, 2019 оноос нөхөж өгөхөөр болсон юм.

Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэхдээ, хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой болж байна.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулах юм байна. Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан