Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Жолигийн өргөмөл охинтой төрсөн ээж нь уулзахыг хүсчээ


Анжелина Жолигийн өргөмөл охин Захарагийн төрсөн ээж Английн “Dailymail” сонинд хандаж, охинтойгоо ярих боломж олгооч гэж Холливудын одоос хүсчээ. Одоо 12 настай, Этиоп гаралтай Захарагийн ээжийг Ментеваб Давит Лебисо гэдэг. Тэрээр төрөлх нутагтаа ганц бие ядруухан амь зууж байгаа учраас Холливудын одын гэр бүлд хамгийн тансаг сайхан бүхнийг эдэлж хэрэглэн, элэг бүтэн өсч буй охиноо буцааж авах тухай ямар ч бодол байхгүй, гагцхүү хааяа нэг холбоо барьж, уулзахыг л хүсч байгаагаа хэлжээ.

Анжелина Жоли 2005 онд Этиопын асрамжийн газраас Захараг үрчилж авсан юм. Түүнийг ДОХ-той ээжээс төрсөн, эх нь нас барсан гэж А.Жоли бодож байсан боловч үнэндээ Захарагийн ээж амьдаар барахгүй, ХДХВ-ээр өвчилж байгаагүй эрүүл саруул эмэгтэй байжээ. Харин тэрээр охиноо төрүүлэхдээ 19-хөн настай, амьдралын боломж тааруу, охиноо тэжээх чадалгүй байсан тул аргагүйн эрхэнд асрамжийн газарт өгсөн ажээ. Ментеваб харин охиныхоо эцгийг мэдэхгүй гэдгээ “Dailymail”-д ярьжээ.

Түүнийг гэртээ байх үед үл таних эрэгтэй орж ирж хүчирхийлснээр жирэмсэлсэн аж. Тийм болохоор хэрэв охинтойгоо хэзээ нэгэн цагт уулзлаа гэхэд эцгийнх нь тухай юу ч хэлж чадахгүй гэнэ. Тэр үед Ментеваб залуу, амьдралын боломж ч тааруу байсан болохоор эцэг эх нь хүүхэд төрүүлэхэд дургүйцэж байжээ. Хүүхэд нь тэжээлийн дутагдалд орж, өөрөө ч ядарч туйлдсан учраас охиноо асрамжийн газар өгснөөр Захара А.Жолигийн хоёр дахь хүүхэд болон АНУ-ыг зорьсон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан