Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ-ын 2016 оны сүүлийн сугалаа ням гарагт болно


Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийг буцаан олгохоор урамшууллын систем 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Өнөөдрийг хүртэл 18 удаагийн сугалаа зохион байгуулж, азтан тодруулсан билээ. Тэгвэл уг сугалааны 2016 оны сүүлчийн тохирол энэ долоо хоногийн ням гарагт болох юм. 2016 оны арванхоёрдугаар сард худалдан авсан бараа, бүтээгдэхүүний баримтыг бүртгүүлсэн иргэд хамрагдана. Ирэх бямба гараг хүртэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-нд хийсэн бараа, бүтээгдэхүүний баримтыг бүртгүүлэх ёстой юм байна.
Түүнээс гадна НӨАТ-ын 2 хувийн буцаалт авахын тулд ebarimt.mn сайтад бүртгэлээ зөв оруулж, баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас сануулав. Хэрэв мэдээлэл баталгаажсан бол тус сайт руу ороход “Мэдээлэл” гэсэн сануулга гарах бол “Анхааруулга” гэж цонх нээгдвэл бүртгэл дутуу гэсэн үг аж. Тиймээс бүртгэлээ баталгаажуулах зааврын дагуу нягталж, мэдээлэл бүрэн гүйцэт оруулах хэрэгтэй юм байна. 131313 дугаарт мессэжээр баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn сайтад хандаж мэдээллээ нягтлах болон Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүргүүлэхийг санууллаа. Бүртгэл зөв бол энэ оны эхний улиралд багтааж НӨАТ-ын буцаан олголтыг дансанд нь оруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан