Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгос: Б.Обама явахдаа л бэлдвэл барав


Бүрэн эрхийн хугацаа нь маргааш дуусч, Цагаан ордныг орхих Б.Обамаг Хойд Солонгосын тал үл тоосон мэдэгдлээрээ “үдэж” өглөө. БНАСАУ-ыг хүний эрхийн зөрчил гаргаж байна хэмээн АНУ үзэж, Гадаадын үл хөдлөх хөрөнгийг хянах газраас тус улсад хориг тавьсан юм. Б.Обамагийн засаг захиргааны сүүлчийн шийдвэрийн нэг болох энэ хоригийг Хойд Солонгос мэдээж таатай хүлээн авсангүй. “Тоотойхон өдөр үлдсэн Б.Обама явах бэлтгэлээ л базаавал барав” гэж төрийн төв телевизээрээ мэдэгджээ.
“АНУ өөрөө хэн нэгэнд хүний эрх зааж зааварлаад байхаар үлгэр жишээ орон биш. Тэд өөрсдөө дэлхийд хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг улс. Б.Обама бусдын асуудалд оролцож, цагаа үрж байхаар Цагаан ордноос нүүхдээ бэлдэх хэрэгтэй” хэмээн Хойд Солонгос мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин энэ талаар АНУ ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэнгүй.

0 Сэтгэгдэл
sanaa niilj bna
yag unen shirenged ochino biz
zov l xelj
Хамгийн их уншсан